Vision

We will be leader in investment management and advisory

​Бид Дээд боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4 дэх заалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Боловсрол, шинжлэх ухааны салбарын барилга захиалагчийн техникийн хяналт, үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт, түрээс, маркетинг, барилгын засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, хамгаалалтын үйлчилгээ зэрэг олон төрлийн менежментийн үйлчилгээг хэрэгжүүлдэг.

МЭНДЧИЛГЭЭ

­­­ ​Монгол Улсын Засгийн газраас Төрийн өмчийн их, дээд сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, шинжлэх ухааны байгууллагуудыг “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор”-оор төлөвлөн хөгжүүлэх, өнөөгийн сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлж, хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны 293 дугаар тогтоолоор Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч “Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/395 дугаар тушаалаар ТӨҮГ-ын дүрмийг баталсанаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.


Explore our services

Зорилго, Зорилт

​Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, хөрөнгийн төлөвлөлт, ашиглалт, үйлчилгээг үр ашигтайгаар удирдан зохион байгуулж, сургалтын орчин нөхцөлийг дэлхийн жишигт хүргэж, оюутан залуусын сурч хөгжих боломж, нөхцөлийг бүрдүүлэх. 

Explore our services


ХӨРӨНГИЙН УДИРДЛАГА

​Үл хөдлөх хөрөнгийнхөө өдөр тутмын менежментийн үйл ажиллагаанд өөрөө оролцох нь таны үнэ цэнэтэй цагаас хороох цаашлаад ажлын ачааллыг тань төвөггүйхэн ихэсгэдэг. Манай мэргэжлийн менежментийн үйлчилгээг авсанаар туршлагатай, мэргэшсэн хамт олон таны үл хөдлөх хөрөнгөд хамгийн үр ашигтай, бүтээмжтэй байдлыг эрмэлзэн ажиллах бөгөөд таны цаг завыг хэмнэх болно.

АШИГЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ

  • Өдөр тутмын менежмент
  • Дэд бүтцийн засвар, үйлчилгээ


ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТ

  • Цэвэрлэгээний үйлчилгээ
  • Орчны зүлэгжүүлэлтийн арчилгаа
  • Хог хаягдлын менежмент

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТ

  • Галын аюулгүй байдлын хяналт
  • 24 цагын харуул, хамгаалалт
  • Гэнэтийн аюул, ослын менежмент

ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үл хөдлөх хөрөнгийг гэрээгээр борлуулах, түрээслэх нь манай компанийн үндэс суурь болсон үйл ажиллагаа юм. Бид төрөл бүрийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, түрээсийн үйл ажиллагааг эрхэлж ирсэн арвин туршлагатай хамт олон. Та үл хөдлөх хөрөнгөө борлуулах эсвэл түрээслүүлэхээр зэхэж байгаа бол бид танд түрээс борлуулалтын цогц үйлчилгээнүүдийг санал болгож байна.

САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ

  • Ү/Х хөрөнгийн зах зээлд байршуулах
  • Маркетингийн төлөвлөгөө
  • Борлуулалт, түрээсийн төлөвлөгөө


ХЭРЭГЛЭГЧ

  • Найдвартай худалдан авагч, түрээслэгчийг сонгох
  • Борлуулалт, түрээсийн гэрээг хууль ёсны дагуу эцсийн хэрэглэгчтэй байгуулах


ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Худалдан авагдчын сэтгэл ханамжийн санал асуулга
  • Төлбөр тооцооны менежмент

ЭРЧИМ ХҮЧНИЙ МЕНЕЖМЕНТ

  • Цахилгааны хэрэглээний хэмнэлт
  • Хэрэглээний хяналт
  • Дулаан хэрэглээний хэмнэлт

Мэргэшсэн ур чадвартай менежерүүд

Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг.

Өөриймсөг үзэл


Ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажилладаг.

Манлайлал 

Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж тодорхойлж, бусдадаа ойлгуулан дэмжлэгийг нь авч, тэднийг урам зоригжуулан, хамтдаа бодит үйл хэрэг болгодог.

Үнэнч шударга зарчим

Монгол Улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг.