Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Боловсролын Яамны харьяа “Их дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв” ТӨААТҮГ нь Хөрөнгө оруулалтын мэргэжилтний ажлын байранд урьж байна.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

·       Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

·       Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.

·       Макро эдийн засаг, салбарын болон зах зээлийн чиг хандлагыг судлах, дата анализад суурилсан дүгнэлт гаргах чадвартай.

·       Хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ хийх чадвартай.

·       Ажлын  хариуцлагатай, үнэнч шударга, нягт нямбай, багаар ажиллах чадвартай.

·       Аналитик сэтгэлгээ, логик сэтгэлгээ сайтай.

ДАВУУ ТАЛ:

·       Банк, санхүүгийн байгууллагад эдийн засагч, эрсдэлийн шинжээчээр 2 ба түүнээс дээш жил ажилласан.

·       Хөрөнгө оруулалтын төслийн ТЭЗҮ (Техник эдийн засгийн үндэслэл) боловсруулж, үнэлэлт дүгнэлт өгч байсан туршлагатай.

·       Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

·       Төрийн албан хаагчийн анкет /зурагтай/

·       Иргэний үнэмлэхний хуулбар

·       Мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

 info@property.edu.mn хаягаар 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл анкет хүлээн авна. Утас: 77778009