Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Төрийн өмчийн зарим боловсролын сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” 293 дугаар тогтоолоор тус байгууллагыг үүсгэн байгуулах шийдвэр гарав.
2022 оны 11 дүгээр сарын 2-нд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардан авав.
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай” А/395 тоот тушаал батлагдав.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/68 тоот тушаалаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын багууллагын барилга, байгууламжид захиалагчийн техникийн хяналт хийх эрхийг боловсролын бүх шатны байгууллага болгон өргөтгөв.
2024 оны оны 06 дугаар сарын 26-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, ажиллах журам батлах тухай” А/318 тоот тушаалаар дүрэм, бүтэц шинэчлэгдэн батлагдав.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авч, боловсролын салбарын барилга, бүтээн байгуулалтад захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж эхлэв.
“Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төвийн 2025-2028 оны стратеги төлөвлөгөө” болон үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмууд батлагдав.

