Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв

Бидний тухай

Боловсролын яамны харьяа “Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 24.3 дахь заалт, Засгийн газрын 2022 оны “Төрийн өмчийн зарим боловсрол сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” 293 дугаар тогтоолоор, Төрийн өмчийн их, дээд сургуулиудын хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн бүс нутгийн онцлог, давуу талд тулгуурласан, эдийн засгийн оновчтой шийдэл бүхий, орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулахтай уялдан, багш, ажилтан, суралцагчдын сурч, ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай их сургуулийг Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх, салбар дундын дадлагын баазыг төлөвлөх чиг үүргийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад зээл тусламж, бусад эх үүсвэрээр санхүүжилт бүрдүүлэн төлөвлөхөөс гадна боловсролын салбарын бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналт хийн, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн ажиллаж байна.

Чиг үүргийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутаг дахь төрийн өмчийн их сургуулиудад  газрын гэрчилгээ олгуулах, сунгуулахаас гадна сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалттай холбоотой санамж бичиг байгуулах, гэрээ хэлцэл хийх, инженер, геологийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөө, барилгын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлыг менежментээр ханган ажиллаж байна.

Боловсролын реформын хүрээнд их сургуулиудтай 4Х (хөгжил, хөрөнгө, хотхон, хяналт) чиглэлээр бодитой, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгийн ашиглалт, бүтээн байгуулалтын менежмент, хотхоны төлөвлөлт, хяналтын тогтолцооны шинэ сайн жишгийн эхлэлийг тавьлаа.

Их, дээд сургуулиудын хөрөнгө, барилга байгууламж, дэд бүтцийн менежментийг боловсронгуй болгох, орчин үеийн технологи нэвтрүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллахад чиглэсэн ажлуудын үр дүн нь Боловсролын яам, их дээд сургуулиуд, хамтран ажиллагч гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүн юм.

Цаашид боловсролын байгууллагын хөрөнгийн менежментэд шинэлэг үйлчилгээ, дижиталчлал, инновацыг нэвтрүүлэх, технологийн дэвшлийг ашиглах, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.