Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв
2022-8-3

Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн  “Төрийн өмчийн зарим боловсролын сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” 293 дугаар тогтоолоор тус байгууллагыг үүсгэн байгуулах шийдвэр гарав.

2022-11-2

2022 оны 11 дүгээр сарын 2-нд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардан авав.

2022-10-12

2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай” А/395 тоот тушаал батлагдав.

2023

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/68 тоот тушаалаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын багууллагын барилга, байгууламжид захиалагчийн техникийн хяналт хийх эрхийг боловсролын бүх шатны байгууллага болгон өргөтгөв.

2024-6-26

2024 оны оны 06 дугаар сарын 26-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, ажиллах журам батлах тухай” А/318 тоот тушаалаар дүрэм, бүтэц шинэчлэгдэн батлагдав.

2024

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авч, боловсролын салбарын барилга, бүтээн байгуулалтад захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж эхлэв.

2024

 “Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төвийн 2025-2028 оны стратеги төлөвлөгөө” болон үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмууд батлагдав.